×

Зулын 25-ны их дүйчэн өдөр

Published: 9 сар, 2 долоо хоног өмнө

Буддын шашинт улс орон, түмний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашины үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.Гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед "Улаанбаатар буян" ХХК "Зулын 25"-ны их дүйчэн өдөр буюу 2020.12.10-ны Пүрэв гаригт цогцолборууд дээрээ бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг #Фэйсбүүк_Чатбот ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх гэж байна. 

1. Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөөрэй!

2. Сүсэгтэн олон та бүхэн бурхан бологсоддоо зориулан цахим айлтгал захиалах бол https://bit.ly/3hiUtBE линкээр орж цахим айлтгалд номоо бичүүлэх боломжтой!Хорио цээрийн үед гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдүүлцгээе

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89081094 утсаар лавлана уу!

Бусад мэдээ