×

ОЛОН УЛСЫН ОРШУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА

Published: 4 жил, 7 сар өмнө

Өнөөгийн амьдрал нь зуун жилийн өмнөх үеийнхээс тэс өөр зүйл бөгөөд ирэх зуунд ч өөрчлөгдөн танигдахын аргагүй болно. Цаг хугауаанаас шалгаалаад үхэл болон оршуулах ёслолд ч өөрчлөлт, шинэчлэлтүүд гарсаар байна. Энэ нь Хүн төрөлхтний хувьсан өөрчлөгдөж буй сэтгэлгээний өөрчлөлт, зан заншил, цаашлаад технологийн дэвшил нь ирээдүйд оршуулах ёслол бидний зуршил болсон хэлбэрүүдээс нэлээд өөрчлөгдөнө гэсэн үг.  Эсвэл Үгүй юу?

Үнэндээ уран сэтгэлгээний олон санаачлага, өөрчлөлтүүд дэлхийн олон орны оршуулганд хэдийнэ ашиглагдаж эхлээд байна. Ойрын ирээдүйд манай оршуулгын газруудад хэрэгжих боломжтой зарим төрлийн үйлчилгээнүүд ч үүнд хамаарна.

Өнөө үед оршуулах ёслолын зардал европт дунджаар 3,748 фунт стерлинг буюу монгол төгрөгөөр 12,285,000 төгрөгтэй тэнцэх бөгөөд энэ нь жижиг зардал биш боловч зах зээл дээр хямд хувилбарууд байдаг. Ялангуяа оршуулгын урьдчилсан үйлчилгээ нь ихээхэн эрэлттэй байна. Энэхүү үйлчилгээ нь хүмүүст маргаашийн үйлчилгээнд өнөөдрийн үнээр тооцоог хийх боломж санал болгож ихээхэн хэмжээний зардлыг хэмнэх боломжийг олгодог. Бид мөн хүмүүст үйлчилгээнийхээ яг аль хэсгийг нь төлөхийг хүсч, үйл явдлыг хэрхэн өрнүүлэхийг сонгох боломжийг олгодог.

Ингээд та бүхэнд олон улсад тогтсон оршуулгын хэлбэрүүдийг та бүхэнд танилцуулья!

ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ОРШУУЛГЫН ХЭЛБЭРҮҮД

Оршуулга дээр видео, дуу тоглуулах нь шинэ зүйл биш, харин технологийн шинэлэг мэдээллийн талаар юу хэлэх вэ? Талийгаачийн гурван хэмжээст голограмма, жишээлбэл, бурхан болоочийн дуртай, сонирхолтой зүйлсийг баримтжуулах, аялал, мөрөөдлийн талаар, мөн гэрээслэлийн урьдчилж бэлтгэсэн бичлэгүүдийг ёслолын ажиллагаанд ашиглах. Бурхан болоочийн эдгээр мэдээ мэдээллийг булшны чулуунд шинэ технолгир суурилуулах болсноор шарилыг эргэх зочдод ухаалаг гар утсаа ашиглан нэвтрэн орж, бурхан болоочийн талаарх дурдатгал мэдээллийг, ухаалаг утас болон бусад электрон хэрэгсэл дамжуулан хүлээн авах боломжтой болжээ.

УДИРДЛАГАТАЙ ХӨРГҮҮР ХАЙРЦАГАНД ОРШУУЛАХ

Бусадаас онцгойрох, урлаг соёлын алдартанууд илүүд үздэг технологийн дэвшилтэт оршуулгын  флэш хувилбар юм.
Мумбайд төвтэй Lunatic Koncepts агентлагийн зохион бүтээсэн Aeternal бол жолоочгүй технологид тулгуурладаг орчин үеийн хайрцаг . Aeternal хайрцаг бол орчин үеийн оршуулгын сонголтуудын талаархи цөөхөн ойлголтуудын нэг бөгөөд орчин үеийн технологи дээр суурилсан  жолоочгүй технологитой хайрцаг юм.
- Хөргүүртэй шилэн хайрцаг
- Олон медиа холбох хэрэгсэл, тухайлбал орчин үеийн дуу хөгжмийн систем
- Бурхан болоочийн зургийг шалан дээр  3D хэлбэрээр цацаж болох голограм проектор
GPS технологи дээр суурилсан тул гашуудлыг зохион байгуулагч нь аялах явц , хурд, очих газрын мэдээллийг бүтээгдэхүүний хянах самбараас урьдчилан тохируулах боломжтой.
Хөдөлгөөн мэдрэгчийг ашигласнаар урьдчилан таамаглаагүй саад бэрхшээлийг даван гарах боломжтой.

САНСАР ОГТОРГУЙН ОРШУУЛГА

Энэ нь зальтай санагдаж болох ч чинээлэг хүмүүс өөрсдийн чандар болон шарилыг сансарт шидэх боломжтой болжээ. Тийрэлтээр хөөрч санасар огторгуйд аялах нь  юугаараа онцгой вэ? АНУ-д төвтэй Celestis Memorial Spaceflights нь өлгийтэй үйлчлүүлэгчдэд оддын дунд эцсийн амрах газрыг 12,500 ам доллароор олох боломжийг санал болгодог бол хөөргөх, буцааж борлуулах үйлчилгээг 1,295-4995 долларын хооронд авах боломжтой. Эцсийн хил хязгаар тань хягааргүй ч байж болно.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ОРШУУЛГА

Хүн төрлөхтөн ирээдүйд үлдэх үр хүүхэддээ нүүрстөрөгчийн ул мөр бага үлдээхийг хичээж, энэ чиглэлийн ажлуудыг эхлүүлсэн нь оршуулгын үйлчилгээнд ч биелэлээ олж дэлхийг улам ногоон болгохыг хүсч буй хүмүүст зориулж Модтой үйлчилгээг санал болгож байна.

Нөгөө талаар ногоон оршуулга буюу чандарлах үйл явц илүү даяаршилагдаж байгаль орчинд ээлтэй орчин үеийн хувилбаруудад доорх хэлбэрүүд эрчээ авч байна.

  • Био шатаах (оршуулсны дараа мод руу ургадаг)
  • Мөнхийн хад (талийгаачийн үнсийг тогтвортой цемент орлуулагчтай хольж, хиймэл шүрэн хөшөө бий болгох арга хэрэгслийг багтаасан болно. )
  • Дахин хуваарилах (энерги зарцуулалт эсвэл чандарлах бохирдлын тодорхой хэсгийг л биеийг нунтаг болгон хувиргах шүлтлэг гидролиз ашигладаг).

ОЛОН УЛСАД НЭЭЛТТЭЙ ОРШУУЛГЫН АЖИЛЛАГАА

Дэлхийн өнцөг булан бүрт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт түгээмэл хэрэглэгддэг түгээмэл сонголт бол Skype эсвэл Facetime зэрэг холын видео үйлчилгээг ашиглан оршуулгын шууд дамжуулалт хийх боломж нь бурхан болоочтой салах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой гэсэн үг юм. Хэрэв  оролцогчид өөр тив нутагт амьдардаг бол эдгээр хэлбэрээр оршуулгын үйл явцыг бүрэн дамжуулан оролцоог хангах бүрэн боломжтой.

ЧАНДАРААС ЭРДЭНИЙН ЧУЛУУ БҮТЭЭХ АЖИЛЛАГАА

Хэрхэн Чандарын үнэт чулууг бүтээдэг бэ?

Нарийн мэргэжилтэн бутархай үнсийг цэвэрлэн өвөрмөц технологиор чандарыг 800*С хайлуулан үнэт чулуу болгодог.

Sage Eternity Gem 2012 онд Дэлхийн Эрүүл Мэнд, Байгаль Орчны нийгэмлэгээс чандрын үнэт чулуун бүтээлийг сайшаан Байгаль дэлхийд ээлтэй ногоон оршуулга хэмээн зарласан.

2017онд Чандрын эрднийн чулуу үйлдвэрлэх явцад эргэлзэх зүйлгүйг эрдэмтэд мэдэгдсэн.

Захиалга бүрийг нарийн горим, хяналтын дор, мэргэшсэн чулууны мэргэжилтан бэлтгэн бүтээл болгож танд хүлээлгэн өгдөг. .Сонгох загвар, дизайны өргөн сонголтууд байдаг. Энэ үнэт эдлэл болон бүтээл нь бидний хайртай хүмүүсийг бидэнд үргэлж сануулж орхин одсон ч тэр нэгэн орон зайн холбоог удаанаар үргэлжлүүлэх болно.

Бид тун удахгүй Чандарын үнэт чулууг захиалгаар HongKong улсын баталгаажуулсан лабраторит  бүтээлгэн баталгаатай тээвэрлэлтээр найдвартайгаар таны гарт хүргэх үйлчилгээг үзүүлэх гэж байна

ЧАНДАРААР БОРОО ОРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Бурхан болоочийн ар гэр  болон бурхан болоочийн хүсэлТийн дагуу Бурхан болоочийн чандарыг тусгай зориулалтын өндөр хүчин чадалтай даралтат шүршүүрээр хүссэн газар орчинд бороо хэлбэрээр цацах үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь азид ихээхэн түгээмэл байдаг байна.

Бусад мэдээ