×

“УЛААНБААТАР БУЯН” ХХК НЬ ОЛОН УЛСЫН МЕНЕЖМЕНТИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ СИСТЕМИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭЭД 6 ДАХЬ ЖИЛТЭЙГЭЭ ЗОЛГОЛОО.

“УЛААНБААТАР БУЯН” ХХК нь оршуулгын үйлчилгээнд ISO9001:2015, ISO14001:2015, OHSAS18001:2007 олон улсын менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр Монгол улс дахь буяны үйлчилгээний салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэн ажиллаж байна.
Жил бүр манай компанийн менежментийн нэгдсэн тогтолцоонд Англи улсын UKAS итгэмжлэлийн байгууллага, түүний салбар QAIC баталгаажуулалтын байгууллагаас магадлан аудитыг нэр хүндтэй, олон улсын аудиторууд ирж үнэлдэг билээ. 6 дахь удаагийн буюу олон улсын магадлан аудитын үйл ажиллагааг 2019.05.06-наас 07-ний өдрүүдэд гүйцэтгэж, компаний үйл ажиллагааг олон улсын стандартад нийцсэн болохыг дахин баталгаажууллаа... 

5-р сар. 9, 2019, 10:46 a.m.

Бусад мэдээ