×

​ХУУЧНЫ ОРШУУЛАХ ЁС

Published: 5 жил, 9 сар өмнө

Хуучны уламжлалт оршуулгынзаншил нь хаад ноёд, хутагт хувилгаад, бөө чойжинг оршуулах тусгай зан үйл эгэл ардыг хөдөөлүүлэх ёслолоос бүрдэж байлаа. Дээрх элдэв анги бүлгийн хүмүүсийг ёслох ёслогоо нь баян хоосон, эрх ямбаны байдлаар ихээхэн ялгаатай байсан боловч нийтдээ түгээмэл монголын нэгэн заншилтай байв. Хуучны оршуулгын ёс нь булшлан оршуулах, хайлж чандарлах, хатааж занданшуулах, хээр гээгдүүлэн оршуулах гэсэн үндсэн дөрвөн янз баисны дээр хээр ил задгай оршуулах нь хам- гийн түгээмэл байв. Иймд түүний тухай дор дурьдъя:

Урьд хүн нас барахад тэр даруйд нь биед нь гар хүрэлгүй гэртэх юмыг зайлуулаад эмэгтэй бол гэрийнхээ зүүнтэй, эрэгтэй бол баруунтай нь хэвтүүлэн баруун гарын эрхий хуруугаар хамрын нүхийг даруулан сарвуугдэрлүүлж, зүүн гарыг биеийг дагуулан сунгаж тавиад, зүүн хөлийг өвдгөөр бага зэрэг нугас хийлгэн, баруун хөлнийг жийлгэн хажуугаар нь хэвтүүлнэ. Энэ нь хэвтэж байгаа арсланы шинжийг оршуулж байгаа хэрэг гэдэг. Ингээд гэрийн өрхийг битүүлэн, үүдийг дарж хүлээд лам зочийг залж лүйжин тавиулна. Энэ үеэс шарилын нутгийг үзүүлж газрыг сонгоод хадаг дэвсэн газар гуйж нутаг аваад талийгаачийг оршуулахад бэлтгэнэ. Эгэл хүнийг голчлон гурав хоног, аав ээжийг долоохоног,хутагт хувилгаадыг 21 хонуулж хөдөөлүүлдэг. Хаад ноёдыг бол тусгай шарилын газар бунхан байгуулан нутаглуулна. Ихэс лам нарыг хатааж занданшуулах буюу хайлж чандарлаад суварга цутгаж бунхалдаг. Бөө удганыг хээр уулнаа онгоньг асар барьж хэц хэнгэрэгтэй нь хамт хөдөөлүүлдэг. Эгэл хүнийг ил задгай тавина. Тэхдээ түүнийг хөдөөлүүлэх цаг хугацаа гүйцэтгэх ёслолыг ламын зааснаар алтан сав нээлгэсний дагуу ёсчлон гүйцэтгэдэг. Шарилыг гаргахдаа голчлон зөөлөн гариг гэгдэх даваа, лхагва, баасан гаригт хөдөөлүүлнэ. Чингэхдээ шарилыг агуулсан гэрийг зайлуулан ачих тэмээг гэрийн буйранд оруулан голомтон дагуу хэвтүүлээд, яс барих хүн малгайг буруу харуулж өмсөн, хормойг хоёр тийш яран хавчуулаад ханцуйг шамлан ирж бурхан болоочийг савлан ачаан дээр тавина. Ингээд ачааг бэхэлжшарил хөдлөхөд гэрийн улс тавагтай идээ, домботой цай, жадамба судраар даллан хоцордог. Үүнийг хишиг буянаа тогтоож байна гэж үздэг. Хүүрийг есөн цагаан морьтой хүн хөтлөн одох бөгөөд түүнд талийгаачийн ойрын төрөл болон зоч хүн явдаг. Энэхүү хар ачаа явснаас оршуулгын газар ирэхэд лам газрыг оронг эврээр зурж, мөн зурхай ёсоор тооцоолон сум хатгаад хүүрийг буулган эр цагаан чулуу дэрлүүлж сүүжин дор нь эсгий хөдөс дэвсэн хүнээ тавьж дөрвөн зүгт нь мод босгон маань хатгана.Мөн номын хөнжлөөр бүтээх нь буй. Бас зүг зүгт нь суварганы зураг хатгах нь чбий. Энэ нь алив муу аюулыг тонилгон сэргийлж байгаа хэрэг аж.Энэ үеэс лам ном уншиж даллага аван идээ будаа, цацан дэвжид лусыг баярлуулна. Ийнхүү талийгаачийг нутаглуулсны дараа оршуулсан улс эргэж харалгүй гэрийн зүг одно. Хүүрийн зүг харахыг нүгэл гэнэ. Ингээд тэдний замд том хар шувуу тас мэт тохиолдвол сайн гэнэ. Хүүхэд тохиолдвол үлдэгсэд нь өнөр өтгөн явна гэнэ. Ташуур уурга олдвол адуу малтан баян явнахэмээнэ. Иймээс алив олсон зүйлээ бэлэг зохиож сэтгэлээ цагаатгана. Хүн хөдөөлүүлсэн улсыг ирэхэд гэрт хоцорсон хүмүүс гэрээ шинэтгэн бариад ширдэг дэвсгэрээ дэвсэн цагаалга будаалга бэлтгэсэн байна. Улсыг ирэх зүг ариутгах хоёр утаа уугуулсан байх бөгөөд түүний хоорондуур хүмүусийг оруулж ариулаад, хүүрийн зүг нүүрийг хандуулан хар рашаанаар гэрийн зүг харж цагаа рашаанаар угаагаад арц хүжээр утан гэрт орж цай унд болно. Энэ үед лам ном уншиж даллага авна. Тус ёслол төгссөннй хойно дахин гэрээ буулгаж 2-3 дахин нүүх ёстой бөгөөд ингэхийг хар нүүдэл буюу товшиж нүүх гэнэ. Энэ нь талийгаачийн сүнснээс зугатаж байгаа хэрэг аж. Гашуу тайлахад оролцогсдод буян амлаж утас зүү өгдөг. Үунээс хойш дөчин есөн хоногийн дотор ивээгч бурхныг нь бүтээлгэн, ном уншуулж буян чуулган хураана. Хэрвээ үхсэн хүний сүнс нь хэн нэгэн хүнд хоргодсон гэх бол тусгай ариулга засал хийж өгдөг. Мөн ойрын ах дүү нар нь үс самнах, гоёж гоодохыг хорин хоног цээрлэхийн дээр дөчин ссөн хоног нь амьтан алахыг тэвчинэ. Үхсэний хойноос уншуулах гол ном нь магтаал ерөөл гүнрэг зэрэг олон номууд байдаг. Тэдгээрийн аль нэгнйг уншуулж буян үйлдэнэ. Дээрхээс үзвэл хуучны монголын оршуулгын заншилд эртний Монголын бөөгийн зан үйлийн зарим нэгэн уламжлал байх авч буддын ёсны шарын шашны түвд маягийн уламжлал ихээхэн хүчтэй дэлгэрсэн байжээ. Тэгэвч Монголын умарт нутаг тухайлбал, дархад буриадын газраар бөөгийн ёс нилээд харьцангуй хүчтэй төв Монголын нутгаар түвд маягийн ил задгай оршуулах зан үйл зонхилдогбайжээ. Энэ зан үйлд шашны нөлөө ихэд хүчтэй туссан байв. Тиймээс хүн оршуулах зан үйлийг лам нар голлон гүйцэтгэж байв. Жишээлбэл: хүнд тохиолдсон зовлон бэрхшээлийг мэргэд мэргэлэн зааж, түүний заасныг гүрэмч нар засал хийж ёслоод нөхцөгсөдийн зочин нар тонилгон үйлдэж байв. Харин ихэс хаадыг оршуулахад олон хоногийн уй гашуу хийн цэнгэл хорьж малгайныхаа отго жинсэнд бэлбэсрэлийн тэмдэг хадан эмгэнэж байв. Мөн хаад ноёдын шарилын газар бунх хешөө босгон үсэг дурсгал бичин таш босгох нь байв. Лам хуврагийн шарилыг хайлсныг нутаг орны нь дээгүүр цацах буюу суврага шүтээн болгон тахиж, хатааж занданшуулсныг жанчилж шүтээн хийж байв. Тэрхүү ихэс язгууртныг нас барахад мөргөлийн ном уншиж хурал хурах, хэнгэрэг цан хуур хөгжим хэрэглэн маань Хөгжөөн шарилын газар нь цогцосыг оршуулдаг байсан байна.. Энэчлэн хуучны оршуулгын зан үйл нь ихэс дээдэс эгэл ардын гэсэн ангийн ялгавар бүхийн дээр шашны зан үйл онцгойлон голлосон зоч лам нарын эрхлэн нутаг усныхаа хүмүүсийг цуглуулж найр хийдэг үед аливаа халдварт өвчнөөр нас барсан буюу цаазлуулсан хүнийг ёслон оршуулж байсангүй.

Бусад мэдээ