×

Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг 2021 оны 8 сарын 12-ны өдөр 9:30 цагт Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд зална.

Published: 3 жил, 4 сар өмнө



2021 оны 8 дугаар сарын 6-7 ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Шувуун фабрик (Ламын энгэр) байршиж буй 100 гаруй шарилыг уламжлалт шашны зан үйл, холбогдох журам, стандартын дагуу ар гэрийн төлөөллийг оролцуулан шарилыг нүүлгэн, шилжүүлэх, чандарлах ажлыг “Улаанбаатар буян” ХХК гүйцэтгэлээ.

Нүүлгэн шилжүүлэлтийн мэдээллэх хугацаанд 30 гаруй талийгаачийн ар гэрээс холбогдсоноос ар гэрийн хүсэлтийн дагуу 10 гаруй шарилыг бусад зөвшөөрөлтэй оршуулгын газарт нүүлгэн шилжүүлсэн юм.

Мөн чөлөөлсөн талбайг тэгшлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, зүлэг тарих ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нүүлгэн шилжүүлэлтэнд хамрагдсан талийгаачдын чандар/шүтээнийг Самбалхүндэв (70 давхар)-н оршуулгын газарт байрлах нийтийн суварганд залах хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9.30 цагт товлогдоод байна.

Бусад мэдээ