×

Анхааруулга

Published: 4 жил өмнө

Нийслэлийн хэмжээнд гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж буйтай холбоотойгоор нийслэлд хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэд автомашины онцгойлох бичгийг сураглаж маш ихээр орж ирэх боллоо. Энэхүү автомашины онцгойлох бичиг нь зөвхөн буяны үйл ажиллагааг гэрчлэх бөгөөд бурхан болоочийн ар гэрийнхэнийг буяны үйл ажиллагааны хугацаанд хүндрэл саадгүй зорчуулах үүрэгтэй бичиг юм. Автомашины онцгойлох бичиг нь нийслэлээс орох гарах зөвшөөрлийн бичиг биш учраас иргэд та бүхэн шаардлагатай тохиолдолд нийслэлийн онцгой байдлын газраас зөвшөөрөл нэвтрэх бичиг авч гарах шаардлагатайг хатуу анхаарна уу!Хөл хорионы энэ цаг үед иргэд та бүхэн худал ташаа зүйл хэлэлгүйгээр гэртээ байж өөрийгөө болон өрөөлийг эрсдлээс хамгаална уу?

"Улаанбаатар буян" ХХК

Бусад мэдээ