×

Оршуулгын зан үйл болон нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Published: 2 жил, 2 сар өмнө


“Нийслэлийг тойрсон оршуулгын газруудыг цэгцэлье” хэмээн төр, хувийн хэвшил, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийнхний зүгээс байнга асуудал дэвшүүлсээр ирсэн. Олон жил яригдаж, хотын үе үеийн дарга нар энэ сэдвийг хөндөж байсан ч бодитой ажил хэрэг болоогүй юм. Тэгвэл өнгөрсөн онд Нийслэлийн захирагчийн алба, Засгийн газрын төсөл, төлөвлөгөөнд нийслэлийн салхин дээр, хотын хойморт, гэр хороололтой залгаа оршдог Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, 10 га газарт нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай тусгагдсан. Энэ сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан, МБШТ Гандантэгчилэн хийд, Буяны зан үйлийн холбоо ТББ-тай хамтран оршуулгын зан үйл, салбарын өнөөгийн байдал, нийгмийн сэтгэл зүйд шашны байгууллагын үзүүлэх нөлөөлөл, тулгамдаж буй асуудал хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг 2022.02.17 өдөр зохион байгууллаа.Энэ үеэр Монгол Улс цахим улс болж байгаатай холбогдуулан нас барагсдыг хүн амын бүртгэлээс хасдаг байдлыг өөрчилж, аль оршуулгын газарт, ямар хэлбэрээр оршуулсан мэдээллийг байршуулдаг болох, халдварт өвчин, хорт хавдраар нас барсан хүмүүсийг газарт оршоох бус чандарладаг байх хуулийн зохицуулалттай болох, оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэг чиглэлтэй болгон бүртгэл, хяналт, хариуцлагыг чанаржуулж, тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг чухал саналуудыг дэвшүүлж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хамтарсан уриалгыг гаргаж цаашид бодитой ажил хэрэг болгон хамтран ажиллахаар боллоо. Харин “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийн олон нийтэд мэдээллэх үйл ажиллагаа эхлээд сар гаран хугацаа өнгөрч байна. www.sambalkhundev.mn сайтаар болон 72100101 тусгай дугаараар 4600 гаруй иргэн холбогдоод байна. Мөн бүртгэл мэдээллийн ажилтан Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ, Улаанбаатар буян компанийн төв байранд байрлан ажиллаж байна.

Бусад мэдээ