×

Бурхан бологсодыг дурсах олон улсын өдөр 2021.09.19

Published: 3 жил, 2 сар өмнө


Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах ДЭЛХИЙН өдрийг "Улаанбаатар буян" ХХК болон “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-аас хамтран зохион байгуулж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Бид “Бурхан бологсодыг дурсах олон улсын өдөр” буюу 2021.09.19-ны өдөр буяны төвүүддээ иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр #ЦАХИМ хэлбэрээр дараах арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнд:

  •  "Улаанбаатар буян" ХХК нь цогцолборууд дээрээ бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг #Фэйсбүүк_Чатбот ашиглан цахим хэлбэрээр үзүүлэн буян үйлдэхээр бэлдэж байна.

    Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэ http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөөрэй

    Жич: Таны захиалсан цахим эргэлтийн үйлчилгээний баталгаажуулалтын зураг дараа өдөр нь танд илгээх болохыг анхаарна уу

    •  Түүнчлэн "Улаанбаатар буян" ХХК нь зөвхөн бурхан бологсодод зориулсан цахим айлтгалын үйлчилгээг /ном уншуулах/ үзүүлэх юм.

      Та цахим хэлбэрээр бурхан болоочдоо зориулан ном уншуулахыг хүсвэл https://bit.ly/2RhDlEe линкээр орж захиалгаа өгөөрэй.

      Энэхүү өдөр бурхан болоочдоо хүндэтгэн хойдын буянд ном хурж, зул мандаан зуурт одогсдынхоо гэгээн дурсгалд зориулан буян үйлдэхийг уриалж байна.

      Дэлгэрэнргүй мэдээллийг: 7016-2222

      Бусад мэдээ