×

Далд оршоох үйлчилгээ


"Нью-Семетри” ХХК нь 2006 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шинэ дэвшилтэт технологийг өөрийн орны уламжлалт зан үйлтэй хослуулан далд оршуулгын буяны үйлчилгээг иргэдэд нэн хүндэтгэлтэй, цогц байдлаар үзүүлж ирсэн.

Одоогоор “Нью-Семетри” ХХК нь  Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Шүлэг уул”-ын энгэрт  “ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН “–г мөн Улаанбаатар хотын зүүн зүгт Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг “Баян уул”-ын энгэрт “ДИВААЖИНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” бүхий далд оршуулгын газруудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний үзүүлж буй буяны цогц үйлчилгээнд:

  • Хүндэтгэлийн тусгай үйлчилгээ
  • "Амгалангийн орон" тусгайлсан сектор бүхий хөшөөтэй үйлчилгээ
  • Том суваргатай багцын үйлчилгээ
  • Жижиг суваргатай багцын үйлчилгээ
  • Хөшөөтэй багцын үйлчилгээ /8-10 төрлийн хөшөө чулуу/
  • Гацуур модтой үйлчилгээ
  • Эко үйлчилгээ
  • Бунханы багцын үйлчилгээ
  • Чандарын хананы багц үйлчилгээ гэсэн 9-н төрлийн багцын үйлчилгээнээс сонголт хийх боломжтой бөгөөд дээрхи багц үйлчилгээнд:
  • 1. Хайрцаг сонголтоор / Дотоодын эсгий лакан, гадаадаас оруулж ирдэг Америк стандартын хайрцагнаас сонголтоо хийх/
  • 2. Шашны зан үйл /газар авах болон ёслолын өдөр газар дээрх зан үйл хийх ламын үйлчилгээ/
  • 3. Бурхан болоочийг тээвэрлэх машины үйлчилгээ
  • 4. Хүндэтгэлийн мандлын амьд цэцэгийн үйлчилгээ
  • 5.  108 зулын үйлчилгээ
  • 6.  Бие ороох өнгө дагуу ноосон хөнжил
  • 7.  Гар рашаалах үйлчилгээ
  • 8.  Бэлтгэл ажил /Хөшөөний бичилт, суурилуулалт болон бусад/
  • 9.  Байнгын харуул хамгаалалт бүхий цэвэр орчин
  • 10.  Цаашдын зүлэгжүүлэлт цэцэрлэгжүүлэлт, тохижилт зэрэг үйлчилгээ багтдаг.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд шинээр хүндэтгэлийн өргөө, Олон улсын стандарт, технологийн дагуу хийгдсэн бунхан, Төв асар хаалга, Зулын өргөө болон гар рашаалах байр, засмал зам, зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр танхим дахь ёслол хүндэтгэлийн үйлчилгээ багц үйлчилгээнд нэмэгдэж орсон бол  мөн 2015 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн хэмжээний зөвшөөрөл бүхий оршуулгын газрууд болох Нарангийн энгэр, Өлзийтийн мааньтийн оршуулга, Алтан-Өлгийн хүндэтгэлийн  оршуулгын газруудад оршуулгын үйлчилгээг цогц байдлаар илүү хямд үнэтэй үйлчилгээг бий болгон нэвтрүүлэн ажиллаж байгаа зэрэг нь иргэдэд хүрч, сэтгэлд нийцсэн үйлчилгээ болохын зэрэгцээ талийгаачдын ар гэрийхэнд учирсан уй гашууг хуваалцан, буяны үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, цогц байдлаар үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.

АМГАЛАНГИЙН ОРОН ТӨСӨЛ

Диваажингийн бэлгэдлийг илэрхийлсэн Монгол түмний ОРШООХ эртний уламжлалт сэтгэлгээг сэргээн утга төгөлдөр бэлгэдлийг орчин үеийн ногоон байгууламжтай хослуулан Японы ногоон байгууламжийн  OGATA DESIGN архитекторын бүтээсэн  АМГАЛАНГИЙН ОРОН төсөл нь  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн хоймор хэсэгт байрлана. Энэхүү төсөлийн хэсэг бүр нь Монгол ахуйн бэлгэдлээр ялгарах онцлогийг харуулсан зохион байгуулалттай.

 БАЙРШИЛ:

 ДуЦХ Б сектор 5400м.кв талбайтай

ЯЛГАРАХ ОНЦЛОГ:

1.Эртний Монголчуудын оршоох зан үйлд нарт хорвоод үдлээд буцахын хооронд тухайн одоочийн аж төрсөн байдал, алдар гавьяа, бүтээсэн үйлс, ахуйн дэгээс хамаарч оршоох 7 төрлийн зан үйлийн хэлбэрийг бэлгэдсэн 7 үүд хаалгатай

2.Төгсгөлгүй мөнх үргэлжлэх цагийн хэлхээг төлөөлөл бүхий төв хэсэг

3.Амьдралын жам, хүмүүний амьдрал ахуйг буулгасан 4 хана

4.Амьдралын жам. Элээж дуусах хувь тавилангийн үхэх төрөх үнэний заагт орших хүмүүний амьдралын давтагдашгүй чанарын илэрхийлэл бүхий цагираган хэсгүүдтэй

5.Байгальд ээлтэй хувилбараар газар зохион байгуулалтыг  шийдсэн 18 нэр төрөл бүхий нийт 8888 мод бутан ногоон байгууламжтай

6.Одоочийн дараагийн нүүдэлийн унлага, үлдсэн ард үлдэгсэдийн буян хишигтийг арвижуулах 5 хошуу малын бэлгэдлийн хэсэг

7.Хорвоод ирэхдээ нэгэн галд мэндэлж нэгэн галд хураагдаж мөнхөрдөг жамтай Очоочийн арыг галын бурхадад даатган өргөх хэсэг

8.Эргэн мэндлэх дуун чиглэл болох хүслийн мод

9.Уламжлал ур шингэсэн дэр чулуу

ДАЛД ОРШООХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ