ЖИНСРЭГ ЦУТГАХ НОМ ХУРЛАА
2017 оны 10 дугаар сарын 14 буюу Намрын дунд шарагчин тахиа сарын гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр "Улаанбаатар буян" ХХК-ийн Төв байранд Энэтхэг дэх Төвдийн Жүд дацангийн хамба лам Жадо Ринбүүчи морилон “Жинсрэг цутгах” ном хурлаа...
Жинсрэг нь эгэлийн галыг бурханы мөн чанарт болгон бясалгаж гал мандалын 12 голлох зай буюу эд зүйлүүдийг бурхадыг баясгах дотоод тахил болгон өргөж уншдаг.
Жинсрэгийг хүн малын гарз гарах өвчин зовлонг арилгах өлзий хутагыг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян аривжуулах, аливаа юмсыг өөрийн эрхэнд хураах болон хараал цүхэл, хар цагаан хэл амыг хариулах олон үйлд уншдаг билээ.
Жинсрэгийн 12 эд зүйлүүд нь өөр өөрийн хүч чадал, чадамжтай байдаг Жишээ ньямшин мод нь сүр жавхланг үүсгэх, шар тос нь эд баялгыг аривдуулах, гүмчидийн хар үр нь хилэнц нүгэлийг арилгах, дүрваа өвс нь насыг уртасгах, цагаан будаа нь буян хишигийг дэлгэрүүлэх, шосон буюу таргатай арвай гурил нь амар амгаланг дэлгэрүүлэх, гүш өвс нь бузар буртагыг арилгах, овёс нь эд агуурсыг дэлгэрүүлэх, арвай будаа нь эрх мэдэл, эд баялга хотол чуулах, вандуй нь хүч чадалыг олох, улаан буудай нь өвчин зовлонгоос гэтэлгэх, чадваржийн зай буюу ялгамжаат эд нь хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх зэрэг тус эрдэмтэй байдаг.