МЭДЭГДЭЛ: Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлнэ
Published:
3 жил, 3 сар өмнө
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикт зөвшөөрөлгүй оршуулсан шарилуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах мэдэгдлийг гаргажээ.Тус газарт бурхан болооч нь байгаа иргэд та бүхэн доорх линкээр орж бурхан болоочийн мэдээллийг харах боломжтой бөгөөд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье. https://bit.ly/3y2pi5r /Бурхан болоочийн мэдээллийг эндээс харна уу?/
Дэлгэрэнгүй мэдээллийг 7210-0101
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба