Оршуулгын үйлчилгээ стандарттай боллоо
Published:
4 жил, 1 сар өмнө
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь оршуулгын зан үйлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг нэгдсэн бодлогоор хангадаг "Буяны зан үйлийн холбоо" ТББ -тай хамтран Оршуулгад хамаарах үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS6841:2020 үндэсний стандартыг олон нийтэд мэдээлэх, танилцуулах, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Оршуулгын зан үйл, үйлчилгээтэй хамаарал бүхий оролцогч талууд болох Нийслэлийн харъяа, агентлаг байгууллагууд, оршуулгын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтнуудын төлөөллийг оролцуулан тус сургалт семинарыг зохион байгууллаа.