Сац сувраганы ач тус
Сац суварганы ач тус
Суваргыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодисад,хутагт хувиргаадын адис жанлавыг оршоох,үр удмыг арвижуулах,өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн тухайд босгож суварга нь бурхадын орших орд харш гэж үздэг байжээ.
Харин нас барагсдын хойноос суварга босгох нь тухайн хүний хойноос хийж буй их буяны нэг бөгөөд хутагт хувилгаадаас гадна эгэл төрөлхтний хувьд чандар сэлтийг суваргалах нь нарийн сүншиг зай тэргүүтнээр гэмийг арилгаж сайн сайхан нөлөөллийг ар гэр төрөл төрөгсөд нь ойр дотныхон нь хүртдэг гэж мэргэд өгүүлжээ.
Босгосон суваргыг тойрч эргэл мөргөл хийх тахил өргөх зэргээр хүндэтгэвэл үр нөлөө авшиг нь их бөгөөд тухайн газрын муу гэмийг дарах нигууртай төдийгүй суварга босгосон, өргөл өргөсөн, залбирсаны буян цаглашгүй билээ.
Сац суварга шүтээн
Ихэс дээдэс хийгээд эгэл хэний ч болов чандарыг шүтээн болгохдоо сацладаг уламжлал монголчуудад эрт дээр үеэс бий болжээ.
Шарилыг чандарлан “Ясны чого” буюу номын зан үйл үйлдсэний дараа ариун зай сэлтийг хийж чандарыг сацлан суваргалах нь буян арвижих сайн үйл болгон хувиргаж шарил биш бодитой шүтээний чанарт шилжиж тийм хэлбэрийг оршоож буй хэрэг юм.
Амьд сэрүүн ахуйдаа ямар буянтай ачлалтай байсан тэр хэвээрээ байж ариун дээд гал махбодийн хувиргалтаар муу хилэнц бүгд нь буяны үр болон үүсэж зуурдын харангуй ертөнцөд сүнс огтхон ч төрөлгүй дээд төрөлийг олох хутаг ерөөл, чандарыг сацлахын тусад буй.
Чандарын суваргыг амиллуулах буюу сүншиглэх
Сац бүхий чандар оршсон суваргыг ном ёсны дагуу зан үйлийг гүйцэлдүүлэн сүншиглэх нь хамгийн эрхэм зүйл байдаг.Суварганы дундаас дээш зайд зарлигийн хураангуй Гүмбүм барын 108 боть ганжуур судар, олон бурхадын хөрөг, ариун зай,өнгийн торго бүгд,эд идээний дээжис,ар үр тэргүүтэн эм,бурханы лагшин,зарлиг таалалын сүн,тогтоол тарни, хутагт Алтангэрэл,Ихэд тонилгогч тогтоолын хураангуй тэргүүтэн судар ном,эд өлгийн зүйл олныг хоцроолгүй бэлдэн сүншиг зайг өргөсөн болно.
Чандарлах ёсон
Оршуулгыг зан үйл бол тухайн үндэстний соёлын нэг хэсэг ажээ.Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн соёлын үнэт дурсгал дотор оршуулгатай холбоотой түүхийн нандин бүтээлүүд олон бий.Тухайлбал Камбучийн дээдсүүдийн шарилын сүм,Өмнөд Африкийн Инкүүдийн оршуулгын том цогцолбор,Египетийн пирамид,Азийн алдарт их хутагт,хувилгаадын шарилыг агуулсан шүтээн суваргууд гээд тоочвол өдий төдий ажээ.Харин манайд шарилыг чандарладаг сүм хийдүүд байдаг байсан авч өнөөдөр хадгалагдан үлдсэн нь ховор.
Өвөг дээдэс маань оршуулгын ёсыг чанд баримтладаг,сүсэг бишрэл соёлын томоохон зан үйл болгон хүндэтгэлтэйгээр үйлддэг байжээ.Шарилыг чандарлах асуудал бол бидний мэдэхгүй цоо шинэ зан үйл биш. Хаад ноён ихэс дээдсийн шарилыг зандаршуулж бунхлах ба чандарлаж оршуулдаг байв.Харин хожим газрын хөрсөнд далдалж оршуулдаг аргыг Европын орнуудаас уламжлан авчээ.Гэтэл энэхүү арга нь өнөөдөр хэлийн хоцрогдож Европын улс орон ч талийгаачдынхаа шарилыг чандарладаг болжээ. Харин бид л хуучирсан энэ аргадаа үнэнчээр хандаж хөгжил соёлоос хоцорч явна.
Шарилыг булж оршуулах буюу чандарлахыг харьцуулан дараах дүгнэлтийг гаргажээ.Газарт булж оршуулахад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь агаар дүтмаг орчинд Анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жил ба түүнээс цааш хатуу эд ясууд задардаг. Ингэж удаан хугацаагар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий хүчлүүд ялгаруулдаг байна.Тухайлбал цууны хүчил,шоргоолжны хүчил,амиак,хүхрийн хүчил,нүүрс хүчлийн дутуу исэл хүхэрт ус төрөгч,метан зэрэг хорт хий хүчлийг ялгаруулж агаарт дэгдээдэг байна.
Хөрс газрын хэвлийд оршуулсан шарил нь тодорхой өвчний нянгуудаар газрын хэвлийг бохирдуулж тэр нь маш олон жил амьдарч өвчлөл тараах гол нөхцөл болдог. Жишээ нь:Боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30-40 жил, таргаван тахал 40 жил ба түүнээс дээш хугацаанд оршин амьдарч өвчлөл үүсгэх боломжоо хадгалж байдаг.Мөн халдварт өвчин хорт хавдраар өвчилж туяа болон химийн эмчилгээ хийлгэж байгаад нас нөгцөгсөдийг газарт оршуулах нь хөрс болон гүний усанд хортой нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа ч байдаг аж.
Харин чандарласан үед шарилын ямар чнян бактери 600-1000 хэмийн халууныг тэсвэрлэхгүй.Байгаль орчин,хүн амын эрүүл аж төрөхөд чухал ач холбогдолтой үйлчилгээ болох нь нэгэнт тодорхой болоод байна.Дээрхи бүх хор үршгаас ангижрах ганцхан зам шарил чандарлах гэдгийг судлаачид тогтоожээ.