×

​СЭЖИМ ӨРГӨХ ЁС

Published: 5 жил, 9 сар өмнө

Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдөгийн учир нь хөх тэнгэр амгалан байг, хөрс дэлхий амгалан байг, хүн зон амгалан байг гэсэн утгатай.

Ядам хуруугаар өргөдөг ямар учиртай юм гэхлээр тэр нь гарын таван хуруу дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр юм. Яагаад ядам гэж нэрлэдэг юм гэвэл:

Монголын нөлөө бүхий том ноёдыг манжийн хаан урьжээ. Урихдаа Чингисийн удмын дээд ноёдыг устгая нэсэн далд санаатай байсан юмсанж. Том хүлээн авалт хийж бүгдэнд нь эрдэнийн хаш хундагатай архи барьжээ. Тэр нь бүгд хортой байж. Сэжэг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ:

Дээдсийг дагаж ирснийх юу билэ, би нэг хүртчихье гээд хундгаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд л хуруу нь хувхай цайж мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ.

Ингэж монголын ноёдыг аварсан Ялам түшмэлийн нэрээр нэрлэсэн юм гэдэг домог яриа байдаг.

Бусад мэдээ