Сүрийн зай уугиулах заавар
Та үдшийн харуй бүрийгээр утлаганыхаа сангийн бойпорт аглаг газраас түүсэн аргалын цогон дээр сүрийн зайгаа хийж уугиулаад
"Санжай чойдон цогжи чог нам ла
Жанчүв бардү дагни жавсү чи
Даг ги жинсог жива дэдаг гий
До ла панчир санжай дүвбар шог"
хэмээх номыг сүсэглэн уншаад Ум ма ни бад мэ хум хэмээх маанийг олон тоотойгоор тоолоорой.
Сүрийн зайг талийгаачдын хойноос 49 хоног тогтмол уугиулж байвал анхилуун дээд үнэрийн хүслийн таван эрдэм төгссөн Ханд дагинас тэргүүтэй үнэрээр хооллогчийн нөхөр сэлтэд болон эх болсон зургаан зүйлийн амьтан, тэнгэр, лус, өр төлөөст, өс хонзонт дайсан, амраг садан бүгдэд зайн үнэрийг өргөсний буянаар өөрөө есөн хүслийн хураар цэнгээд, саад барцад бүхэн арилж гурван орныг эрхэндээ хурааж санасан хэрэг бүхэн саадгүй бүтэхийн зэрэгцээ зуурдын амьтад аймшигт аюул зовлонгоос гэтлээд их амгалангийн оронд төрөх болно гэж их Егүзэрүүд номлосон ажгуу.