×

​ТООНЫ БЭЛЭГДЭЛ

Published: 5 жил, 9 сар өмнө

Монголчууд тэгш, сондгой тооны харийн ойлголттой юм. Найм, есийн тоог их бэлэгшээдэг. Найман тахил гэж бий. Наашлахын найм гэдэг. Есийн тооны бэлэгдэл гэж бий. Есөн цагааны бэлэг тэргүүн зэргийн дээд бэлэгт тооцогддог, есөн эрдэнэ гэж бас бий. Он тооллын эхний есөн өдрийг шинийн нэгэн гэж хэлээд нэгэн, хоёрон, гурван гэж залгадаг нь тэр жилийн эхний есөн өдөрт засал, таалалга, золгох , зочлох бүх зан үйлээ эрхэмлэдэг. Үүндгурвын давтагдах тоо болох ёс, хорин долоо, наян нэг гэхчлэн тоон дээр хүндэтгэлийн тахилга, шүтлэг ёсолгоо гүйцэтгэдэг байв.

Нэгийг тийм их бэлэгшээхгүй.Ганц хүн айл болдоггүй. Ганц мод гал болдоггүй гэдэг. Тэгш тоотой өдөр хурим найр болдог. Энэ нь дээрх үгтэй холбоотой байна.

Сондгой тоотой өдөр оршуулгын зан үйл болно. Гурав, долоо , дөчин ес хоногт оршуулгын ёс заншлыг гүйцэтгэдэг.

Бурхан шашны зан үйлд арвын тоог их онцолно. Тухайлбал арван цагаан буян, арван хар нүгэл гэж бий. Ардын элдэв дом шившлэгт гурав, долоог эрхэмлэж иржээ.

ТӨРСНИЙ ДАРААХ ЁС – Эх хүн төрсний дараа гурван хоног «төрсний цээр гам» гэж хийдэг байжээ. Энэ нь хоол, унд, нойр, хэвтрийн дэглэмийг сахих ёс байв. Төрөөд унтахыг хатуу цээрэлдэг. Хөлөө жийж болохгүй. Тэгээд хөлд цус хурна, хууч тогтоно гэж хорьдог. Хагас суугаа байдлаар байх ёстой гэнэ. Идээгий нь багахан хйисэн шингэн сүүтэй цай уулгаж, гурван удаа усанд угааж базсан шагай чөмөг голдуу махаар хийсэн шөлтэй хоол идүүлдэг. Дархад юм уу, дорнод нутгийн халх гол хавиар загасны махаар шөл хийж уулгадаг заншил бас байлаа.

ҮР ХҮҮХЭД ГУЙХ – Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул мод овооноос үр хүүхэд гуйж, өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын «хүүхдийн овоо» гэдэгт өргөл мөргөж үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлэгдэж, тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.

Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга- цайллага хийдэг байжээ.

Бусад мэдээ