УЛААНБААТАР БУЯН ХХК Нийгмийн хариуцлагын хүрээнд П.Н. ШАСТИН-ны нэрэмжит УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол улсын хэмжээнд Сүүлийн 10 жилийн дунджаар зүрх, судасны тогтолцооны шалтгаант нас баралт жилд 5.7 мянган бүртгэгдэж нийт нас баралтын 34.7 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт насанд хүрээгүй хүүхдүүдийн зүрх судасны өвчлөл, тэр дундаа хүүхдүүд зүрхний төрөлхийн гажигтай төрөх нь ихэсчээ.Иймээс "УЛААНБААТАР БУЯН" ХХК нийгмийн харицлагын хүрээнд зүрхний хагалгаанд орох шаардлагатай , санхүүгийн хүндрэлтэй гэр бүлийн 18 хүртэл насны хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “АМЬДРАЛ БЭЛЭГЛЬЕ” аяныг санаачлан П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран зохион байгуулахаар санамж бичиг солилцон гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд зүрхний хагалгаанд орох шаардлагатай, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн 18 хүртэлх насны хүүхдийн хагалгааны санхүүжилтйг судлан эхний ээлжинд нэн шаардлагатай, хагалгаа хүлээгдэж буй хүүхдүүдэд 20,000,000₮ санхүүжилтийг олгохоор уг санамж бичигт тусгалаа.
Сайн үйлс бүхэн арвай буудай мэт дэлгэрэх болтугай