×

Ханш нээх өдөр 2018 оны 04 сарын 05-ны тохиож байна

Published: 6 жил өмнө


XVII жарны Нөхөрсөг хэмээх шар нохой жилийн “Ханш нээх өдөр” нь 2018.04.05-ний өдөр буюу Хаврын дунд хөхөгчин туулай сарын нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр тохиож байна.

Бид “Ханш нээх өдөр”-ийг угтан буяны төвүүддээ дараах арга хэмжээг зохион байгуулж байна.

Байршил:
• “Улаанбаатар Буян” ХХК-ийн Баруун Буяны төв цогцолбор
• “Нью Семетори” ХХК-ийн Зүүн Буяны төв цогцолбор

Хугацаа: 2018.04.05-ний өдөр 10:00-16:00

Хөтөлбөр:

• Оройн ерөөл хурах /10:00 - 13:00/
• Авидын чог / 13:30 - 16:00/

Байршил:
• “Нью Семетри” ХХК-ийн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн
• “Нью Семетри” ХХК-ийн Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн

Хугацаа: 2018.04.05-ний өдөр 10:00-16:00

Хөтөлбөр:

• Газар дээр лам ном унших
• Зул өргөх

Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг.

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Тиймээс Монголчууд энэ өдөр БУЯН ХИЙЖ, НОМ ХУРУУЛСНААР хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг аж.


Бусад мэдээ