Чандарлах үйлчилгээ
ГАЛ МАНДАЛД ӨРГӨХ БУЮУ ЧАНДАРЛАХ ЗАН ҮЙЛ:
Дэлхийн зарим Буддын шашинт оронд чандарлах бол оршуулгын хэлбэр биш, тухайн шарилыг оршуулахаас өмнө үйлдэж буй уламжлал хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл таван махбодийн үзлээр тухайн хүний мах бодид нийцтэйгээр оршуулваас нэн сайн хэмээдэг. Энэ нь алтан сав нээхэд гал мах бодь бол шарилыг чандарлаж галд өргөх, шороон мах бодь бол шарилыг чандарлаж газарт оршуулах, хий мах бодь бол шарилыг чандарлаж салхинд хийсгэх, усан махбодь бол шарилыг чандарлаж усан орчинд оршуулах, модон махбодь бол шарилыг чандарлан мод бут тарих зэрэг зан үйлийг үйлддэг байна.
Гал мандал болон үлдсэн дөрвөн мах бодийг нийлүүлээд гал мандлын бурхадад тухайн хүний шарилыг тахил болгон өргөж улмаар эрдэнэ болгодог. Энэхүү үйлийн дагуу тухайн бурхан болооч хойдын төрөлдөө зайлшгүй амгалант дээдийн төрлийг олох номын тангараг ерөөлд нь баттай шингэсэн байдаг.
Манай компани Монгол улсад анх удаагаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт техник технологид суурилсан чандарлах үйлчилгээг санаачилан нэвтрүүлж байнгын харуул хамгаалалт, уншлага номтой буяны төвийг Улаанбаатар хотын баруун зүгт байгуулан бурхан бологсодоо гүн хүндэтгэлтэй чандарлан оршоох Монгол уламжлалаа хадгалан хөгжүүлж, Монгол улсын оршуулгын үйлчилгээний салбарыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх цоо шинэ алхамыг тавьсан юм.
“Улаанбаатар буян” ХХК-ны санаачлан эхлүүлсэн чандарлаж оршуулах эртний уламжлалт ёсыг олон улсын стандарт шаардлагад нийцсэн техник, технологоор хийж гүйцэтгэх үйл ажиллагаа өнгөрсөн 16 жилийн хугацаанд 30,000 гаруй бурхан болоочдын дурсгалыг байнгын ном уншлагатай, орчины тохижилт, харуул хамгаалалттай орчинд хүндэтгэлтэй мөнхжүүлсэн нь нийслэлийн нутаг дэвсгэрийн 60 га газрыг оршуулгын үйл ажиллагаанд зарцуулж дахин ашиглах боломжгүй болохоос урьдчилан сэргийлж чадсан ба хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэр зэрэг Нийслэлийн өмнө оршуулгаас үүдэлтэй тулгараад байсан олон хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлсэн, иргэдийн талархалыг хүлээсэн үйлчилгээ болоод байна.
Мөн Улаанбаатар хотын зүүн зүгт буюу БЗД -ны 20-р хороонд байрлах “Буяны төв цогцолбор”-тоо уламжлалт шашны зан үйлийг дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн техник технологитой хослуулсан шарил чандарлах, чандарыг равнайлан сувраганд залах болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан байнгын харуул хамгаалалттай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнд бурхан бологсодын шүтээн болгосон чандарыг зориулалтын хананд хүндэтгэлтэйгээр залж мөнхжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.
ЧАНДАРЛАН ОРШООХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
- 1. Шүтээн болсон газруудад залах нөхцөл бүрдэнэ
Талийгаачийг хүндэтгэлийн оронд залах бүхий л бололцоог бүрдүүлнэ. Үнэхээр чандарласнаар ихэс лам нарыг шүтээний орон болгон сүм хийдэд залах, ихэс дээдсийг хориг цаазад хүргэх, эгэл ардыг бурхан номын орон болон төрсөн нутаг усанд нь хүргэхэд нэн дөхөм болно. Ялангуяа талийгаачдыг Бурхандын лагшин оршихуйн орон суварганд залах нөхцөл шалтгааныг бүрдүүлж байгаа хэрэг юм.
- 2. Сүнс дээшлэх ач холбогдол
Гал мандалд хайлуулснаар тэр хүний энэ насанд үйлдсэн элдэв нүгэл хилэнц чандарлах явцад үйлдэх шашны урилга уншлага, зан үйлийн үрээр бүрэн арилж хойд насандаа сайн төрөлд төрөх замыг нээж өгч байгаа юм.
- 3. Эдэлбэр газарт ач тустай
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын эргэн тойронд 1000 орчим га оршуулгын газар байна. Ер нь нийслэлд нэг жилд дунджаар 6500-7500 хүн нас барж байгаагийн 80 орчим хувийг газарт оршоож байгаагаас үзэхэд оршуулгын газрын талбай хүрээгээ тэлж, түүнийг дагасан олон асуудал хурцаар тавигдаж байна. Хамгийн хүнд нь оршуулгын дэргэд айлууд олноороо бууж хог новш тарих, хулгай хийх зэргээр онгон дагшин байх ёстой газар маань нүд халтирч, зүрх шимшрэм байдалтай боллоо. Нөгөө талаасаа их хэмжээний газрыг олон зуун жилийн туршид ашиглах боломжгүй болгож байгаа хэрэг юм.
- 4. Экологийн ач холбогдол
Агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж хүний бие цогцсын зөөлөн эд 3-5 жилд, харин хатуу эд нь 40-50 жилийн дараа бүрэн задарч дуусдаг байна. Ингэхдээ агаар мандалд цууны хүчил, шоргоолжны хүчил, аммиак, хүхрийн хүчил, нүүрсний хүчлийн дутуу исэл, хүхэрт устөрөгч зэрэг 20 гаруй хорт хий ялгаруулдаг ажээ. Мөн хөрсөнд оршоосон цогцосны элдэв нян газрын хэвлийд тархаж бохирдуулдаг. Уул тархсан нянгууд маш олон жил амьдарч өвчлөл үүсгэх магадлалтай бөгөөд тэдгээрээс заримыг дурдвал боомын савханцар 30 жил, сүрьеэгийн савханцар 30-40 жил, Тарваган тахал, халдварт шарын вирус 40 жил халдвар тараах чадвартай байдаг.
ЧАНДАРЛАН ОРШООХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛ ЯВЦ
Үйлчилгээний нэр | Үнэ |
---|---|