Эртний Монголчуудын хойлгын зан үйл
Эрт дээр үеэс Монголчууд талийгаачаа оршуулахдаа бүрэн хувцас, хэрэглэлтэй оршуулдаг байжээ. Олон гүүрийн гол -10 хэмээх оршуулгын газрын 1-р булшнаас харахад ноосон утсаар нэхсэн богино тааран өмд, урт түрийтэй эсгий гутал, олон төрлийн амьтны арьсаар үйлдсэн дээл, өндөр оройтой эсгий малгай зэргийг өмсүүлэн оршуулсан байжээ.
Үүний дээр
• Модон товруу,
• Аралтай суран агсарга бүс,
• Бүснээс унжуулсан байлдааны зээтүү,
• Чичлүүр хутга,
• Саадаг
• Алтан ээмэг
• Цагаан шавар сувс
• Чулуун сувс
• Шавар вааран сав
• Янз бүрийн хэлбэр хийц бүхий чулуун эдлэлзэрэг байнга тохиолддог.
Мөн төмөрлөг толь элбэг тохиолддог олдворын нэг болно. Ихэвчлэн хүрэл болон зэс толийг тусгай эсгий уутанд хийсэн байдалтай олддог.Эх сурвалж: "Монголчуудын хойлгын зан үйл" ном