Ногоон байгууламжийн ач тус
Published:
3 жил, 4 сар өмнө
- Агаарыг цэвэршүүлдэг- 1 га мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг.
- Хэт халуун болон хэт хүйтэн агаарыг тэнцвэржүүлдэг - Зуны хэт хуурай халууныг ногоон байгууламж 2-3 хэмээр багасгадаг, харин өвлийн хүйтэн улиралд эсрэгээрээ агаарын температурыг 2-3 хэмээр нэмэгдүүлдэг.
- Агаарын чийгшлийг нэмэгдүүлдэг- Ногоон байгууламж нь хур бороо орсны дараа борооны усыг барих, хадгалж үлдэх замаар агаарын чийгшлийг 8%-иар ихэсгэдэг. Мөн орчин тойрны чийгшлийн 75%-ийг хөрсөнд шингээдэг.
- Хотын өнгө төрхөнд нөлөөлдөг- Ногоон байгууламж нь зөвхөн тав тухтай орчныг бүрдүүлээд зогсохгүй тухайн хотхон болон хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлдөг.
- Хус, нарс мод нь хүнийг тайвшруулдаг- Хус, нарс зэрэг мод нь хүнийг тайвшруулдгаас гадна дархлааны системийг бэхжүүлдэг. Мөн эдгээр мод нь архаг болон хууч өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлнө.
- Хөрсний эвдрэлээс хамгаалдаг- Ногоон байгууламж нь хөрсний эвдрэл, үерийн ус, шороо шуурга гэх мэт байгалийн таагүй үзэгдлээс хамгаалдаг.Түүнчлэн зарим нэг төрлийн шилмүүст мод нь агаар дахь хортой элементүүд, түүний дотор өвчин үүсгэгч нян, бактериудыг үгүй хийдэг гэх мэтчилэн ногоон байгууламжийн ашиг тус маш их бий. Товчхондоо бол ногоон байгууламж нь Улаанбаатар хотод тав тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тустай гол амин сүнс нь юм.Улаанбаатар Буян / Ulaanbaatar Buyan Буяны төв цогцолбор маань сайхан өнгө засжээ