Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН

МЭДЭЭЛЭЛ

Өвөрмөц төрх, ялгамж чанар

Бид 2018 онд байгууллагынхаа «Өвөрмөц төрх, ялгамж чанар»-ыг судлан тодорхойлж, нэгдсэн шийдэл болгон хөгжүүлсэн.

Хүн төрөлхтний олон соёлд үхлийг сүнс, ухамсар дээд оронд одох тухай нийтлэг ойлголтоор тайлбарладаг. Олон шашинд дээшлэх, тэнгэрт очих тухай зүйрлэл, бэлгэдэл чухал байр суурь эзэлдэг. Монголчуудын уламжлалт шүтлэг, хүндэтгэлийн ёсонд ч Тэнгэр шүтлэгээс улбаатай түүх, археологи, зан соёлын олон дурсгал бий.

Ийм санаанд тулгуурлан бид шинэ өнгө төрхдөө Тэнгэр, Газар, Хүмүүн гэсэн гурвалыг хамтатган дүрсэлсэн. Газраас үүсэж, өөдөө тэмүүлэн, эцэстээ тэнгэрийн эрхшээлд хүрэх санааг уламжлалт тамга үсгийн дүрслэлтэй уялдуулан илэрхийлэв.

Брэндийн дизайнд үндсэн логог дэмжих нэмэлт дүрслэл түгээмэл ашигладаг. Манай нэмэлт дүрслэлд мөнхийн Цагаан уулыг цэгээр бэлгэдэж, олон утга шингээсэн.