Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН

Үйлчилгээ

Төв байрны үйлчилгээ

Төв байранд биечлэн зөвлөгөө авч, үйлчилгээний гэрээгээ байгуулж болно.

Сүхбаатар дүүргийн Автозамчдын гудамж, Нарны зам-9-д байрлах төв байранд буяны үйлчилгээг нэг дор, шуурхай үзүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

Мэдээллийн танхим

Бурхан болоочийн ар гэрт оршуулгын үйлчилгээний мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэх болон эрх зүйн зөвлөгөө өгнө. Мөн Алтан-Өлгийн хүндэтгэлийн оршуулгын газар, Нарангийн энгэр, Мааньтын оршуулгын газарт оршуулах албан ёсны зөвшөөрөл олгоно.

Захиалга ба гэрээ

Чандарлан оршоох үйлчилгээг сонгосон ар гэрт "Буяны төв цогцолбор"-ын үйлчилгээний дараалал, үнэ болон шаардлагатай бусад мэдээллийг тайлбарлана. Сонгосон үйлчилгээнд нь тохируулан захиалга авч, гэрээ байгуулна.

Зурхайч лам

Бурхан болоочийн алтан сав буюу шинжээг нээж, оршуулах зан үйлийг бурханы номд заасны дагуу гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч, засал хийнэ.

Гэрэл зураг

Гэрэл зургийг сэргээн засах, хүндэтгэлийн цэцэг бэлтгэх, туузан дээр хүндэтгэлийн үг бичих үйлчилгээ үзүүлнэ.

Хайрцаг

Манай үйлдвэрлэлийн газар монголчуудын эсгийд ороож оршоодог эртний уламжлалыг орчин үеийн аргатай хослуулсан эсгий болон лакан шарилын хайрцаг үйлдвэрлэж, борлуулдаг.

Хөшөө чулуу

Манай компани төрөл бүрийн хийц, загвартай байгалийн боржин хөшөөнд гар аргаар бичээс сийлж, өнгөлгөөтэй чулуун хавтанд хөрөг зураг, дурсгалын үг буулгадаг.

Үзүүлэнгийн танхим

Цацлын будаа, торго, шар тос, арц, хүж зэрэг оршуулгын зан үйлд хэрэглэх бараа, хэрэгслийг худалдаалдаг.