Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН

Дурсгалын цогцолбор

Баруун Буяны Төв Цогцолбор

Улаанбаатар хот

Танилцуулга

Манай компани Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн орчин үеийн чандарлах үйлчилгээг санаачлан нэвтрүүлж, Улаанбаатар хотын баруун зүгт, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны аманд байнгын харуул хамгаалалттай, ном уншлагатай буяны төв байгуулсан. Бурхан болоочоо гүн хүндэтгэлтэй чандарлан оршоох монгол уламжлалаа хадгалан хөгжүүлж байна.

Баруун турууны аман дахь буяны цогцолбор

Баруун турууны аман дахь буяны цогцолбор

Хотын баруун зүгт байрлах Баруун Буяны Төв Цогцолбор нь чандарлан оршоох уламжлалыг орчин үеийн үйлчилгээтэй хослуулдаг. Цогцолборын төв зам, мод бут, буяны байгууламжууд нь нэгэн цогц орчныг бүрдүүлнэ.

Эндхийн зохион байгуулалт, гадна орчныг зураг болон виртуал аяллаар урьдчилан үзэж, өөрийн гэр бүлд тохирох үйлчилгээний талаар зөвлөхөөс мэдээлэл авах боломжтой.

Салах ёсны хүндэтгэлийн танхим

Салах ёсны хүндэтгэлийн танхим

Бурхан болоочтойгоо салах ёс хийх мөчид ар гэр, төрөл төрөгсөд нэг дор цуглан хүндэтгэл үзүүлдэг. Цогцолборын танхимын дотоод орчныг виртуал аяллаар үзэх боломжтой.

Ном уншлага, уламжлалт зан үйл болон чандарлах үйлчилгээний дарааллын талаар зөвлөхтэй ярилцаж, ёслолын бэлтгэлээ төлөвлөөрэй.

Виртуал аялал

Виртуал аялал үзэх

Цогцолборын орчныг 360° аяллаар үзэж болно.