Эмгэнэлийн үгийн ерөнхий бүтэц
Гүн эмгэнэл илэрхийлж, намтар, ажил хөдөлмөрийн замналыг дурдан бичнэ.
Үйлчилгээ
Гэр бүлийн уй гашууг хуваалцан, эмгэнэл илэрхийлэх онлайн форм.
Уй гашуу тохиолдсон ар гэрт хандах үгээ бэлтгэхэд туслах жишээ бичвэрүүд. Өөрийн сэтгэлийн үгээр найруулан ашиглаарай.
Гүн эмгэнэл илэрхийлж, намтар, ажил хөдөлмөрийн замналыг дурдан бичнэ.
Хайрт аавыгаа сүүлчийн замд нь үдэж буй энэ мөчид бидний уй гашууг хуваалцахаар хүрэлцэн ирсэн эрхэм та нартаа гүнээ мэхийн ёслоё. Хамгийн хайртай эрхэм хүнээ алдана гэдэг үр хүүхэд, ойр дотны хүмүүст юутай их гарз, уй гашуу болохыг үгээр илэрхийлэхэд бэрх байна. Гэвч ахин төрлийг олохоор бурхны орныг зорьж буй хайрт аавынхаа араас гашуудах биш, түүний туулж өнгөрүүлсэн, тэмцэж бүтээсэн амьдралын түүхийг бид бахархан дурсахыг хүсч байна.
Цуцалтгүй хөдөлмөрлөж, цаг наргүй ажилладаг аав минь гэр орон, үр хүүхэддээ хичнээн их цаг гаргаж чаддаг байсныг одоо бодоход гайхширах сэтгэл төрнө. Угийн цэвэр цэмцгэр, дэгжин аав минь үргэлж бидний төлөө санаа сэтгэлээ чилээж явсан.
Та минь үр хүүхэд бидэндээ эргэн төрж, биднийхээ бүрэн төгс амьдрахыг харж, түмэн олондоо сайнаар дуудуулж явааг үзэж бахархаарай. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Ум сайн амгалан оршиг.
Бидний ачлалт буурал ээж минь. Мөнхийн насан хутгийг олсон буянтан минь. Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөмү.
Та хүний журам, түмний ёсыг дээдэлж амьдрахыг бидэнд сургасан. Та сургаалиа амьдрал болгож, амьдралаа сургааль болгож чадсан. Таны билэг сургааль, үлгэр дууриалт амьдрал үр хойч бидэнд үеийн үед уламжлагдан үлдэх болно.
Та зөв амьдрахын буяныг үр хүүхэд, ач зээ, удам судартаа өвлүүлж үлдээж чадсан. Та алдар гавьяаг биш ажил хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь Та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянт ээж байлаа.
Танаар бид бүгд бахархаж, Таны ариун буянт зам мөрийг үргэлжлүүлэн явах болно. Ээж минь Та амгалан сайхан нойрсож, уран тэнгэртээ ачит Дарь Эх болж мөнхөрдөө. Ум сайн амгалан болог ээ.
Сэтгэл гунигаа даахгүй энэлэн гашуудаж, араас чинь уйлан гашуудаж байна. Цэл залуухан хөрөг зураг чинь эмгэнэлийн гашуудалт мэдээнд даанч зохихгүй байна. Хүнд адармаатай ертөнцөд хамтдаа зүтгэж, нэг зорилготой, нэг хүсэл эрмэлзэлтэй явсан анд минь, арай л эрт явчихаж байгаа юм биш үү.
Хань, үр хүүхэд чинь, анд нөхөд чинь өнөөдөр гашуудахын дээдээр гашуудаж сууна. Чамаараа бахархаж, чамайг өмнөө барьж явсан маань одоо дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэхэд бэрх байна.
Хорвоод хийж бүтээж амжаагүй бүхнийхээ төлөө бүү харуус даа, анд минь. Нөхөд чинь чадах ядахаараа хийж хүслийг чинь гүйцээнэ гэдгээ алтан шарилын чинь өмнө андгайлж байна. Тайван нойрсож бурханы утгыг олоорой, анд минь.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, олон жил ноёрхсон нэг намын тогтолцоог өөрчлөх гэж тэмцэж явсан журмын нөхөр маань хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурханы хутгийг оллоо.
Тэрээр Монгол Улсыг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, олонхийн засаглалтай ардчилсан төртэй улс орон болгохын төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн. Шинэ тутам байгууллагаа бэхжүүлэх, гишүүдийг нь нэмэгдүүлэх ажилд ханцуй шамлан зүтгэж явсан анхны идэвхтэй гишүүдийн нэг байлаа.
Монгол оронд ардчилсан нийгэм тогтоохын төлөө хийж бүтээсэн зүтгэлийг нь төр засаг үнэлж, төрийн дээд шагналаар шагнаж байсан билээ. Журмын нөхөр маань амар амгалангийн орноо тайван нойрсоорой. Ум сайн амгалан болтугай.
Эдгээр нь зөвлөмжийн шинжтэй жишээ бичвэр бөгөөд танай гэр бүлийн уламжлал, Бурхан болоочтой холбоотой дурсамжид тааруулан чөлөөтэй өөрчилж болно.