Үйлчилгээ
Далд оршоох
Уламжлалт ёсоор газарт оршоох иж бүрэн үйлчилгээ: зөвлөгөө, бүртгэл, тээвэр, ёслол, хөшөө чулууны сонголт, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт.
"Нью-Семетри" ХХК 2006 онд байгуулагдсан. Тус компани оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологийг Монголын уламжлалт зан үйлтэй хослуулан, далд оршоох үйлчилгээг иргэдэд хүндэтгэлтэй, цогцоор нь үзүүлж ирсэн.
Одоогоор "Нью-Семетри" ХХК Улаанбаатар хотын баруун зүгт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, "Шүлэг уул"-ын энгэрт байрлах "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн", мөн хотын зүүн зүгт, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, "Баян уул"-ын энгэрт байрлах "Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн" гэсэн далд оршуулгын газруудад үйл ажиллагаа явуулж байна.
Бидний үзүүлж буй буяны цогц үйлчилгээ
Ар гэрийн сонголт, ёслолын хэлбэр, оршуулгын газрын байршилд тохирсон дараах 9 төрлийн багцаас сонгох боломжтой.
- Хүндэтгэлийн тусгай үйлчилгээ
- "Амгалангийн орон" тусгайлсан сектор бүхий хөшөөтэй үйлчилгээ
- Том суваргатай багцын үйлчилгээ
- Жижиг суваргатай багцын үйлчилгээ
- Хөшөөтэй багцын үйлчилгээ (8-10 төрлийн хөшөө чулуу)
- Гацуур модтой үйлчилгээ
- Эко үйлчилгээ
- Бунханы багцын үйлчилгээ
- Чандарын хананы багц үйлчилгээ
Багц үйлчилгээнд багтах зүйлс
Сонгосон багцаас хамааран үйлчилгээний бүрдэл өөрчлөгдөж болох ч үндсэн багцуудад дараах бэлтгэл, ёслол, тохижилтын ажлууд багтдаг.
- Хайрцгийн сонголт (дотоодын эсгий, лакан хайрцаг болон Америкийн стандартын импортын хайрцаг)
- Шашны зан үйл (газар авах болон ёслолын өдөр газар дээрх зан үйл хийх ламын үйлчилгээ)
- Бурхан болоочийг тээвэрлэх машины үйлчилгээ
- Хүндэтгэлийн мандлын амьд цэцгийн үйлчилгээ
- 108 зулын үйлчилгээ
- Бие ороох өнгөтэй тохирсон ноосон хөнжил
- Гар рашаалах үйлчилгээ
- Бэлтгэл ажил (хөшөөний бичилт, суурилуулалт болон бусад)
- Байнгын харуул хамгаалалт бүхий цэвэр орчин
- Цаашдын зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлт, тохижилт
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд хүндэтгэлийн өргөө, олон улсын стандартад нийцсэн бунхан, төв асар хаалга, зулын өргөө, гар рашаалах байр, засмал зам, зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалт хийсэн. Ингэснээр танхимын ёслол, хүндэтгэлийн үйлчилгээг багцад нэмсэн.
Мөн 2015 оны 12 дугаар сараас нийслэлийн зөвшөөрөлтэй Нарангийн энгэр, Өлзийтийн мааньт, Алтан-Өлгийн хүндэтгэлийн оршуулгын газруудад оршуулгын цогц үйлчилгээ үзүүлж байна. Бид Бурхан болоочийн ар гэрийн уй гашууг хуваалцан, үйлчилгээг хүндэтгэлтэй, шуурхай зохион байгуулахад анхаардаг.
"Амгалангийн орон" төсөл
Монгол түмний эртний "оршоох" уламжлал, диваажингийн бэлгэдлийг орчин үеийн ногоон байгууламжтай хослуулсан "Амгалангийн орон" төслийг Японы OGATA DESIGN бүтээсэн. Төсөл Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн хоймор хэсэгт байрлах бөгөөд хэсэг бүр нь Монгол ахуйн өөр өөр бэлгэдлийг илэрхийлсэн зохион байгуулалттай.
Байршил
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн Б сектор, 5,400 м² талбай.
Ялгарах онцлог
- Эртний монголчууд Бурхан болоочийн аж төрсөн байдал, алдар гавьяа, бүтээсэн үйлс, ахуйн дэгт нь тохируулан долоон өөр зан үйлээр оршоодог байсныг бэлгэдсэн долоон үүд хаалгатай.
- Төгсгөлгүй үргэлжлэх цагийн хэлхээг бэлгэдсэн төв хэсэгтэй.
- Хүний амьдрал, ахуйг дүрсэлсэн дөрвөн ханатай.
- Элээж дуусах хувь тавилан, төрөх үхэхийн зааг дахь хүний амьдралын давтагдашгүй чанарыг илэрхийлсэн цагираган хэсгүүдтэй.
- Байгальд ээлтэйгээр төлөвлөсөн, 18 нэр төрлийн нийт 8,888 мод, бут бүхий ногоон байгууламжтай.
- Бурхан болоочийн дараагийн нүүдлийн унаа болон ар гэрийнхний буян хишгийг арвижуулахыг бэлгэдсэн таван хошуу малын хэсэгтэй.
- Хүн хорвоод нэгэн галд мэндэлж, нэгэн галд хураагдан мөнхөрдөг жамыг илэрхийлсэн, Бурхан болоочийн арыг галын бурхдад даатган өргөх хэсэгтэй.
- Эргэн мэндлэх зүг чигийг илэрхийлэх хүслийн модтой.
- Уламжлал, ур ухааныг шингээсэн дэр чулуутай.
Далд оршоох үйлчилгээний үйл явц
Ар гэрийнхэн зөвлөгөө авахаас эхлээд цэцэрлэгт хүрээлэнгээс хөдлөх хүртэл үйлчилгээ дараах 4 үе шат, 17 алхмаар зохион байгуулагдана.
Зөвлөгөө ба бүртгэл
- Ахлах зөвлөхөөс чиглүүлэг авах
- Алтан савыг шинжээчээр нээлгэх
- Зөвлөх ажилтанд бүртгэл хийлгэх
- Иргэний бүртгэлээс хасалт хийлгэх
Захиалга ба бэлтгэл
- Нийгмийн даатгалаас тэтгэмж авах
- Зөвлөхөөс мэдээлэл авч, оршуулгын захиалга өгөх
- Гэрээ хийх
- Газар гуйх ёслол үйлдэх
Тээвэр ба ёслол
- Эмнэлгийн шарил хадгалах байрнаас Бурхан болоочийг хүлээн авах
- Цэцэрлэгт хүрээлэнд очих
- Танхимд салах ёслол хийх
- Хөрсөнд оршоох (8-10 хүн ёслолд оролцох)
Хүндэтгэл ба буцах
- Ар гэрийнхэн кофе, цай уух
- Ар гэрийнхэн бүгд хамтдаа зул мандаах
- Ар гэрийнхэн Бурхан болоочийг оршоосон газарт очиж хүндэтгэл үзүүлэх
- Гараа рашааж цээр гаргах
- Цэцэрлэгт хүрээлэнгээс хөдлөх