Манай улсын хувьд энэ жил Бурхан бологсдын дурсгалыг хүндэтгэх өдрийг 11 дахь жилдээ зохион байгуулж байна.
2012 оноос Амьдралын төлөөх дэлхийн нэгдэл буюу Дурсах өдөр гэж Олон улсын оршуулгын холбоо зохион байгуулсаар ирсэн билээ. Тус өдрийг дэлхий даяар 28 улс, 54 хот 90 мянга гаруй хүмүүс нэгдэн тэмдэглэдэг байна. Энэ онд "Дурсах өдөр 2026" нь 2026 оны 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.
Уг өдрийг анх 2012 онд Өмнөд Америкийн улс орнуудад тэмдэглэж байсан бол жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар Аргентин, Австрали, Болив, Бразил, Чили, Канад, Колумб, Коста Рика, Эквадор, Доминикан, Савиор, Испани, АНУ, Гватемал, Израиль, Мексик, Шинэ Зеланд, Парагвай, Доминикан, Монгол, ОХУ, Сингапур, Хятад, Өмнөд Африк, Уругвай, Венесуэл зэрэг 25 улс оронд тэмдэглэж байна.